Огноо: 2026 оны 1-р сарын 29
Энэхүү Нууцлалын бодлого (цаашид "Бодлого") нь "Кодифай" ХХК (цаашид "Үйлчилгээ үзүүлэгч", "Бид") Live Sale платформыг (цаашид "Платформ") ашиглаж буй бизнес эрхлэгч байгууллага (цаашид "Хэрэглэгч", "Та"), мөн Хэрэглэгчийн үйлчлүүлэгч болох Эцсийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, боловсруулж, хамгаалж, хуваалцах талаарх бодлого, журмыг тодорхойлно.
Энэхүү Бодлого нь Платформын бүх үйлчилгээ, функц болон холбогдох вэбсайтуудад (instasell.codify.mn гэх мэт) хамаарна. Платформд бүртгүүлж, нэвтэрч, ашигласнаар Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогыг уншиж, зөвшөөрсөнд тооцно. Нууцлалын бодлого нь Үйлчилгээний нөхцлийн салшгүй хэсэг юм.
"Кодифай" ХХК нь Live Sale платформыг эзэмшиж, үйл ажиллагааг явуулдаг. Манай холбоо барих мэдээллийг энэхүү Бодлогын төгсгөлд оруулсан болно.
Бид Платформын үйлчилгээг үзүүлэх, сайжруулах зорилгоор дараах төрлийн мэдээллийг цуглуулж, боловсруулж болно:
InstaSell нь Meta Platforms, Inc. (Facebook, Instagram)-ийн Graph API-г ашигладаг. Хэрэглэгч Facebook-ээр дамжуулан нэвтрэх эсвэл Facebook Хуудсаа холбох үед бид дараах өгөгдлийг цуглуулж, зөвхөн үйлчилгээг үзүүлэх зорилгоор ашиглана:
Бид Meta Platform Terms (developers.facebook.com/terms) болон Meta Developer Data Use Policies-ийг дагаж мөрдөнө. Хэрэглэгч Facebook-ийн App тохиргоо хэсгээс InstaSell аппыг устгавал бид түүний бүх Facebook/Instagram өгөгдлийг 30 хоногийн дотор серверээсээ устгана.
Та өөрийн Facebook/Instagram-аар холбогдсон мэдээллээ доорх зааврын дагуу устгах боломжтой:
Бид цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
Бид Хэрэглэгч болон Эцсийн хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд дараах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг:
Бид Хэрэглэгч болон Эцсийн хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд зарах, түрээслэх, задруулахгүй. Гэхдээ дараах тохиолдлуудад мэдээллийг хуваалцаж болно:
Бид Хэрэглэгч болон Эцсийн хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн Үйлчилгээний нөхцөлд заасан хугацаанд, эсхүл хуулиар шаардсан хугацаанд хадгална.
Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу та дараах эрхүүдтэй:
Эдгээр эрхийг хэрэгжүүлэхийн тулд 11-р зүйлд заасан хаягаар бидэнтэй холбогдоно уу. Бид таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. Эцсийн хэрэглэгчид өөрсдийн эрхийг хэрэгжүүлэхийн тулд Хэрэглэгчтэй (үйлчилгээ үзүүлж буй байгууллага) холбогдох шаардлагатайг анхаарна уу.
Бид энэхүү Нууцлалын бодлогыг үе үе шинэчлэх, сайжруулах эрхтэй. Томоохон өөрчлөлт орсон тохиолдолд Платформын вэбсайтад нийтлэх ба/эсвэл Хэрэглэгчдэд имэйлээр урьдчилан мэдэгдэнэ. Шинэчлэгдсэн бодлогын "Хүчин төгөлдөр болсон огноо"-г шалгахыг зөвлөж байна. Шинэчлэгдсэн бодлого хүчин төгөлдөр болсны дараа Платформыг үргэлжлүүлэн ашиглах нь тухайн өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцно.
Энэхүү Нууцлалын бодлого болон таны хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, санал, хүсэлт байвал дараах хаягаар холбогдоно уу: