InstaSell

QPay тохируулах

QPay merchant бүртгэл, автомат invoice, төлбөрийн баталгаажуулалт.

QPay тохируулах

QPay гэж юу вэ?

QPay — Монголын банкуудыг нэгтгэсэн QR кодын төлбөрийн систем. InstaSell-тэй холбоход захиалга үүсмэгц автоматаар QR код үүсгэж хэрэглэгчид илгээнэ.

Merchant бүртгэл

Dashboard → ТохиргооQPayMerchant бүртгэх:

Хувь хүний бүртгэл:

ТалбарТайлбар
Овог нэрРегистрийн дагуу
Регистрийн дугаарЭМТ дугаар
Утасны дугаарQPay-д бүртгэлтэй дугаар
Банкны дансны дугаарТөлбөр орох данс

Компанийн бүртгэл:

ТалбарТайлбар
Байгууллагын нэрТатварын дагуу
Регистрийн дугаарААН-ийн регистр
Татварын дугаарНӨАТ-ын дугаар (байвал)
Банкны дансны дугаарБайгууллагын данс

Баталгаажуулалт

Мэдээлэл оруулсны дараа QPay талд баталгаажуулах хугацаа шаардагдана (ажлын 1–2 өдөр). Баталгаажсаны дараа:

  • Dashboard → ТохиргооQPay → статус Идэвхтэй болно
  • Захиалга үүсэхэд автоматаар invoice үүснэ

Автомат invoice үйл ажиллагаа

Түлхүүр үгийн урсгал (legacy)

  1. Хэрэглэгч захиалга өгнө
  2. Bot Messenger-ээр утас + хаягийг асууж, баталгаажсаны дараа checkout линк илгээнэ
  3. Хэрэглэгч checkout хуудсанд төлбөрийн арга сонгоно (хаяг/утас дахин асуухгүй)
  4. QPay QR код автоматаар үүснэ
  5. Хэрэглэгч аль ч монгол банкны app-аас QR кодыг уншина
  6. Төлбөр баталгаажвал захиалгын статус Төлсөн болно

AI агентын урсгал (шинэ)

  1. AI агент ярианы дунд утас + хаягийг асууж, баталгаажуулна (харна уу: AI туслах)
  2. checkout_cart tool QPay invoice-ийг шууд үүсгэж QR + холбоосыг Messenger руу илгээнэ
  3. Invoice нь 30 минутын хүчинтэй хугацаатай; дуусахаас өмнө төлөгдөөгүй бол шинэ invoice үүсгэж болно
  4. Webhook төлбөрийг flip хиймэгц AI хариу хэлж захиалга Төлсөн болно

Хоёр урсгал нэг л захиалга/нөөц/нэхэмжлэх үүсгэдэг тул давхар захиалга гарахгүй.

QPay бүртгэл хийгээгүй үед

QPay merchant бүртгэлээ дуусгаагүй бол захиалга хэвийн үүснэ (бараа, нөөц, харилцагч бүгд бүртгэгдэнэ) — гэхдээ invoice үүсэхгүй, QR гарахгүй. Худалдан авагчийн захиалгын хуудас энэ тохиолдолд «Онлайн төлбөр идэвхжээгүй» гэж хэлээд, төлбөрөө тантай шууд тохирохыг зөвлөнө. Дэлгүүрийн утасны дугаар оруулсан бол тэр хуудсан дээр залгах товч болж гарна.

Өмнө нь энэ тохиолдолд «Төлбөр бэлдэж байна — QR код хэдхэн секундын дотор бэлэн болно» гэж эцэс төгсгөлгүй эргэлддэг байсан. Худалдан авагч хүлээгээд ямар ч QR гарахгүй.

Захиалга авч эхлэхээсээ өмнө Тохиргоо → QPay дээр бүртгэлээ дуусга. Үгүй бол мөнгө цуглуулах суваг байхгүй.

Төлбөрийн дүнгийн шалгалт

Захиалга Төлсөн болохын өмнө систем QPay-ээс төлбөрийн статусыг дахин шалгахаас гадна invoice-ийн дүн захиалгын нийт дүнг бүрэн хааж байгааг баталгаажуулна. Дутуу дүнтэй invoice төлөгдсөн тохиолдолд захиалга автоматаар Төлсөн болохгүй — та захиалгын дэлгэцийн "Төлбөр шалгах" товчоор гараар шалгаж шийдвэрлэнэ.

Хялбар гарын авлага

Зөвлөгөө: QPay mobile app-аас "Merchant" гэсэн хэсэгт орж бүртгэл хийсэн байгаа бол тэр мэдээллийг InstaSell-д оруулахад хангалттай. Шинэ бүртгэл шаардлагагүй.

Дэмжигддэг банкууд

Khan Bank, Golomt Bank, TDB, Xacbank, State Bank, Capitron Bank, Arig Bank, Bogd Bank болон бусад QPay-д нэгдсэн банкууд.

Төлбөрийн баталгаажуулалт

Хэрэглэгч QPay-р төлбөр хийснийхээ дараа QPay систем InstaSell серверт webhook илгээдэг. Webhook ирэхэд нэхэмжлэхийн модал болон checkout хуудас автоматаар шинэчлэгдэж, захиалгын статус Төлсөн болно.

Гараар баталгаажуулах: Захиалгын дэлгэрэнгүй → Төлбөр шалгах товч.

Төлбөрийн статусын шинэчлэлт

QPay төлбөр төлөгдөнгүүт серверт webhook ирж, нэхэмжлэхийн модал автоматаар хаагдана. Хэрэв webhook ирэхгүй (proxy, сүлжээний саатал) бол модал доторх Шалгах товчоор гараар шалгана.

Нийтлэг асуулт

Хэрэглэгч төлснөөс хойш статус шинэчлэгдэхгүй байна: Захиалгын дэлгэрэнгүйгээс Төлбөр шалгах товчийг дар. 2 минутаас дээш хугацаа өнгөрсөн бол QPay merchant dashboard-аас гүйлгээний утгыг шалга.

Invoice дуусгавар болсон: QPay invoice 30 минутын хугацаатай. Хугацаа дуусвал шинэ invoice үүсгэх боломжтой — захиалгын дэлгэрэнгүйгээс Шинэ Invoice товчийг дар.