InstaSell

Тохиргоо

Бүртгэл үүсгэж, Facebook хуудсаа холбоод, ботоо хэдхэн минутад ажиллуулна. Зөвхөн Facebook холболт заавал.

Тохиргоо

1-р алхам: Бүртгэл үүсгэх

  1. instasell.mn хаягаар орно
  2. Нэр, имэйл, нууц үгээ оруулна
  3. Имэйлд ирсэн 6 оронтой кодыг оруулж баталгаажуулна

Анхны тохиргоо

Бүртгэл баталгаажсаны дараа товч танилцуулах урсгал нээгдэнэ. Урсгал нь юуны түрүүнд InstaSell таны төлөө юу хийхийг үзүүлэхэд чиглэсэн — коммент хэрхэн захиалга болж хувирахыг бодитоор харуулна.

Зөвхөн Facebook хуудас холбох алхам заавал. Ангилал сонгох, ботоо туршах, ботоо сургах алхмууд бүгд алгасах боломжтой бөгөөд дараа нь хяналтын самбараас үргэлжлүүлж болно. Банкны данс одоо онбордингийн хэсэг биш — борлуулалт эхлэхэд Тохиргоо → Төлбөр хэсгээс нэмнэ.

Тавтай морил

Эхний дэлгэц нь "коммент → захиалга" гэсэн үндсэн санааг богиноор тайлбарлана. Эхлэх товчийг дарж урсгалаа эхлүүлнэ.

Чи юу зардаг вэ?

Нэг товшилтоор зарж буй барааныхаа ангиллыг сонгоно: Хувцас / Гоо сайхан / Цахилгаан бараа / Гэр ахуй / Бусад. Энэ нь дараагийн туршилтыг таны салбарт тохируулна. Алгасах боломжтой.

Facebook хуудас холбох

Энэ бол заавал хийх цорын ганц алхам.

  1. Facebook-р нэвтрэх товчийг дарна
  2. Facebook данс руугаа нэвтэрч, хуудасны эрхийг зөвшөөрнө
  3. Борлуулалтдаа ашиглах хуудсаа сонгоно — хэрэв 1 л хуудастай бол автоматаар сонгогдоно
  4. Үргэлжлүүлэх дарж дэлгүүрийг үүсгэнэ — хуудасны нэр, профайл зураг автоматаар шилжинэ
Анхаар: Facebook хуудасны Админ эрхтэй байх шаардлагатай. Хэрэглэгч эрхтэй бол холболт амжилтгүй болно.

Ботоо туршаад үз

Энэ алхамд аюулгүй, апп доторх Facebook загвар (mockup) дээр ботоо бодитоор туршина. Дэлгэцэд харагдах түлхүүр үгийг коммент болгон бичихэд:

  1. Бот комментод лайк дарна
  2. Комментод автомат хариу бичнэ
  3. Messenger яриа нээгдэнэ
  4. Захиалгын карт үүсэхийг шууд харна

Энэ бол ердийн харилцагч таны live дээр коммент бичихэд болох бүх зүйлийн жижигрүүлсэн хувилбар. Алгасах боломжтой.

Ботоо сурга

Богино, сонголтот яриа. Бот таны хүргэлт, буцаалт, юугаараа онцлог гэх мэт асуултуудыг асууна — таны хариултууд ботод харилцагчдад илүү зөв хариулж сурахад тусална. Асуулт бүрийг "Дараа нэмье" дарж алгасаж болно.

Дараа нь шууд хяналтын самбар руу орно.

Алгассан алхмаа дараа үргэлжлүүлэх

Facebook-аас бусад бүх алхмыг алгасвал хяналтын самбарын нүүр хуудсан дээрх тохиргооны жагсаалтаас (баруун доод буланд байрлах FAB товч) хэдийд ч үргэлжлүүлж болно. Энэ жагсаалтад "Ботоо сурга" мөр болон банкны данс нэмэх мөр багтана.

Жагсаалт зөвхөн нүүр хуудсанд харагдана — бусад хуудсанд танай ажлыг халхлахгүй. Хэрэгцээгүй бол жагсаалтын доод талын "Дахиж харуулахгүй" дарж бүрмөсөн нуух боломжтой.

Бараа болон keyword нэмэх

Хяналтын самбарт орсны дараа барааныхаа жагсаалтыг үүсгэнэ. Бараа бүрт keyword тохируулна — харилцагч энэ үгийг коммент бичихэд захиалга таарч үүснэ. SKU код байхгүй, бот зөвхөн таны өгсөн keyword-оор бараагаа таньдаг.

Keyword-ийн жишээ:

БарааKeywordКоммент жишээ
iPhone кейсiphone"iphone авна"
Цамцshirt"shirt авъя 2"
Гутал 40рboot40"boot40 авна"
Зөвлөгөө: Keyword богино, санахад хялбар байхаар тохируулна. Латин, кирилл хоёуланд тохирно. Нэгэнт бүртгэгдсэн keyword давхардуулах боломжгүй.

Төлбөр тохируулах

Банкны данс болон QPay-г онбордингийн дараа, борлуулалт эхлэхэд тохируулна. Тохиргоо → Төлбөр хэсэгт банкны данс (банк, дансны дугаар, эзэмшигчийн нэр) нэмэхэд "bank_transfer" төлбөрийн арга идэвхжинэ. QPay автомат төлбөрийг QPay тохиргоо хэсгээс холбоно.

Дараагийн алхам

Ашиглах заавар-ийг уншиж анхны live дамжуулалтаа хийнэ.