Ашиглах заавар
Анхны live дамжуулалт хийж, захиалга авах бүрэн гарын авлага.
Ашиглах заавар
Live дамжуулалт хийх
Өмнө нь бэлтгэх
- Бараа нэмсэн, keyword тохируулсан байх
- Facebook хуудас холбосон байх
- Нөөц (stock) хангалттай байгааг шалгах
Facebook Live эхлүүлэх
Facebook Live-ийг InstaSell Dashboard-ийн гадуур — шууд Facebook app эсвэл iOS InstaSell app-аас хийнэ.
- Facebook хуудасны Live функцийг эхлүүлнэ
- Dashboard → Live хэсэгт коммент бодит цагт гарч ирнэ
- Захиалга автоматаар үүснэ — Dashboard → Захиалга хэсгээс харна
Коммент хэрхэн ажилладаг
Хэрэглэгч keyword агуулсан коммент бичихэд:
- Систем keyword таньж бараа олно
- Захиалга автоматаар үүснэ
- Bot хэрэглэгчид Messenger-ээр checkout линк илгээнэ
Жишээ:
Хэрэглэгч: "iphone авна 2"
Bot: "Таны захиалгыг хүлээн авлаа! Төлбөр төлөхийн тулд дараах линкрүү орно уу: ..."
Тайлбар: Нэг коммент = нэг захиалга. Тоо заасан бол (жишээ: "2 авна") тоогоор тооцно.
Ердийн пост дээрх коммент
Live хийгээгүй үед ч ажиллана. Ердийн Facebook постын коммент дээр мөн адил таньж захиалга үүсгэнэ — 24/7.
Захиалга удирдах
Захиалгын статусууд
| Статус | Тайлбар |
|---|---|
| Хүлээгдэж буй | Захиалга орсон, checkout дуусаагүй |
| Төлсөн | QPay-р төлбөр баталгаажсан |
| Илгээсэн | Хүргэлтэнд гарсан |
| Хүргэгдсэн | Хэрэглэгч хүлээн авсан |
| Цуцлагдсан | Захиалга цуцлагдсан |
Захиалга шинэчлэх
- Dashboard → Захиалга
- Захиалга дээр дарж дэлгэрэнгүйг нээнэ
- Статусыг өөрчлөх товчийг дарна
Асуулт ирвэл яах вэ?
Хэрэглэгч асуулт асуувал (keyword агуулаагүй коммент):
- Bot хэрэглэгчид "Таны асуултыг хүлээн авлаа, борлуулагч удахгүй хариулна" гэж хариулна
- Та (борлуулагч) Messenger-ийн шууд мессежээр мэдэгдэл авна
- Dashboard → Live дэлгэцэнд асуулт гарч ирнэ
Зөвлөмж
- Live хийх өмнө нөөцөө шалгана
- Бараанд тод, богино keyword ашиглана
- Live дуусаад Захиалга хэсгээс эцсийн тайлан харна
- Шинэ хэрэглэгчдэд Smart Bot хэсгийг уншихыг зөвлөнө