Бараа & Нөөц
Бараа & Нөөц
Бараа үүсгэх
- Dashboard → Бараа → Бараа нэмэх
- Талбаруудыг бөглөнө:
| Талбар | Шаардлага | Тайлбар |
|---|---|---|
| Нэр | Тийм | Дэлгэцэнд харагдах нэр |
| Keyword | Тийм | Bot таних үг — хэрэглэгч коммент дээр бичих |
| Үнэ | Тийм | Монгол төгрөг (₮), бүхэл тоо |
| Нөөц | Тийм | Тоо хэмжээ |
| Тайлбар | Үгүй | Нэмэлт мэдээлэл |
| Ангилал | Үгүй | Бараа эрэмбэлэхэд ашиглана |
| Зураг | Үгүй | Нэг буюу хэд хэдэн зураг |
Keyword тохируулах
Keyword — bot-ийн хамгийн чухал тохиргоо. Хэрэглэгч Live коммент дээр энэ үгийг бичихэд захиалга автоматаар үүснэ.
Keyword сонгох зарчим:
- Богино, дуудахад хялбар байх (3–12 тэмдэгт)
- Барааг тодорхой илэрхийлэх
- Давхардахгүй байх (өөр бараатай)
- Латин үсэг ашиглавал кирилл орчуулгатай зэрэг ажиллана
Жишээ:
Цамц (улаан, М хэмжээ) → keyword: shirt-r-m
Гутал 40р → keyword: boot40
iPhone 16 кейс → keyword: iphone
Variant (хувилбар) нэмэх
Нэг бараа олон хэмжээ, өнгөтэй байвал variant ашиглана.
- Бараа нэмэх/засах дэлгэц → Хувилбар нэмэх
- Variant-д тусдаа нэр, keyword, үнэ, нөөц тохируулна
- Хадгалах
Variant жишээ:
| Variant нэр | Keyword | Үнэ |
|---|---|---|
| Цамц — М улаан | shirt-r-m | ₮45,000 |
| Цамц — L улаан | shirt-r-l | ₮45,000 |
| Цамц — М цагаан | shirt-w-m | ₮42,000 |
Нөөц хянах
Захиалга үүсэхэд нөөц автоматаар хасагдана. Цуцалсан эсвэл буцаасан захиалгын нөөц буцаана.
- SQL түвшний атомар баталгаажуулалт: Хэд хэдэн хэрэглэгч нэгэн зэрэг захиалга өгөх үед нөөц 0-ээс доош унахаас сэргийлнэ. Сүүлийн ширхэгийг зөвхөн нэг захиалга авна.
- Нөөц дуусвал: Тухайн бараа дээр шинэ захиалга авахгүй, bot хэрэглэгчид мэдэгдэнэ
- Нөөц нэмэх: Бараа засах дэлгэцээс тоог шинэчилнэ
Нөөцийн badge
Бараа жагсаалт дахь нөөцийн баганад:
- Дууссан (улаан) — нөөц 0
- X үлдсэн (шар) — нөөц ≤ 5
- X ш — 5-аас дээш нөөц
- Тооцохгүй (саарал) — track_inventory унтраалгатай бараа
Бараа олноор оруулах (Import)
CSV файлаар олон бараа нэг дор оруулах боломжтой.
- Dashboard → Бараа → Import
- CSV загварыг татаж авна
- Мэдээллийг бөглөж, файлыг upload хийнэ
CSV баганууд: name, keyword, price, stock, description, category
Бараа экспортлох (Export)
Dashboard → Бараа → Export → CSV файл татагдана.
Барааны дэлгэрэнгүй хуудас
Бараан дээр дарахад дэлгэрэнгүй хуудас нээгдэнэ. Дээд мөрөнд барааны нэр, төлөв, баруун талд нь Устгах / Засах / Нийтлэх гурван үйлдэл байна.
- Зурагнууд: бараанд олон зураг байвал доор нь жижиг зурагнууд гарч, дарахад томроод харагдана.
- Үнэ: хямдрал ЯГ ОДОО явагдаж байвал хямдралтай үнэ улаанаар, хуучин үнэ дээгүүр нь зураастай гарна. Хямдрал хараахан эхлээгүй, эсвэл дууссан бол зөвхөн ердийн үнэ гарна.
- Хямдралын хугацаа нь хямдрал тохируулсан бараа дээр харагдана.
- Доор нь тухайн бараагаар тавьсан Facebook постууд, тэдгээрийн реакц, коммент, хуваалцсан тоо болон коммент бүрийн урсгал харагдана.
Facebook-д нийтлэх
Бараагаа шууд Facebook хуудсандаа нийтэлнэ. Бараа жагсаалт эсвэл дэлгэрэнгүй хуудаснаас Нийтлэх товчийг дарж цонхыг нээнэ.
Цонхны эхэнд захиалга авах тохиргоо байна — постын коммент дээр автоматаар захиалга авах эсэх, авах бол бүх коммент эсвэл зөвхөн түлхүүр үгээр эсэх. Пост тавих гол зорилго нь захиалга авах учир энэ нь загвар, тайлбараас өмнө шийдэгддэг.
Зургийн дөрвөн горим
| Горим | Юу нийтлэгдэх вэ |
|---|---|
| Загвар | Барааны нэр, үнэ, дэлгүүрийн логог тань зургийн загварт (Сонгодог / Энгийн / Гоёмсог / Хямдрал) буулгаж үүсгэнэ. Дэвсгэр өнгө, дэвсгэр зураг сонгоно. |
| Барааны зураг | Бараанд байгаа зургуудаас нэгийг нь хэвээр нь нийтэлнэ. Юу ч нэмэгдэхгүй, засагдахгүй. |
| Зураг/Видео | Төхөөрөмжөөсөө зураг эсвэл видео сонгож нийтэлнэ. |
| AI зураг | AI-гаар шинэ зураг үүсгэнэ (Pro багц). |
Барааны зураг горимд бараанд зураг байхгүй бол сануулга гарна — өөр горим сонгоно.
Зураг/Видео горим дэмждэг: JPG, PNG, WEBP, GIF (5MB хүртэл), MP4, MOV, WEBM (200MB хүртэл). Видео нийтлэхэд Facebook дээр видео пост үүснэ; коммент дээрх автомат захиалга зурагтай пост дээрхтэй яг адилхан ажиллана.
Нийтэлсэн постууд барааны дэлгэрэнгүй хуудсан дээр, Facebook-ийн реакц, коммент, хуваалцсан тоотойгоо харагдана. Видео пост тэнд тоглуулж үзэх боломжтой.