Туршилтын талбай
Туршилтын талбай
Автоматжуулалт хуудасны баруун талд Туршилтын талбай баганын хэлбэрээр нэгтгэгдсэн. Та тохиргоогоо хийж байх явцдаа коммент эсвэл Messenger мессеж бичиж туршиж, ботын хариу хэрхэн харагдахыг шууд харна.
Хэрхэн ашиглах вэ
- Зүүн талын цэсээс Автоматжуулалт хуудсыг нээнэ.
- Зүүн талд тохиргоогоо хийнэ (Хариу → Төлбөр → AI чат).
- Баруун талын утасны хэлбэртэй цонхонд:
- Сувгийн төрөл —
Live комментэсвэлMessenger мессежсонгоно. - Доод хэсэгт жинхэнэ Facebook-ийн комментын хайрцаг (эсвэл Messenger-ийн мессежний хайрцаг) шиг харагдах талбарт жишээ бичих.
- Илгээх товч дарна (эсвэл
Enter).
- Сувгийн төрөл —
- Утасны цонхонд харагдах:
- Live коммент горимд — Facebook постын дотор үйлчлүүлэгчийн сэтгэгдэл, доор нь "Бот хувийн мессеж явуулсан" төлөв, дараа нь Messenger-ээр илгээгдэх хариу + Захиалгын карт.
- Messenger мессеж горимд — жинхэнэ Messenger чат шиг харилцан мэдэгдэл, ботын хариу, тохиромжтой бараа байвал Захиалгын карт.
Хадгалагдаагүй өөрчлөлт
Хэрэв та тохиргоогоо засаад хадгалаагүй байгаа үед туршвал, систем автоматаар хадгалаад дараа нь туршилтыг ажиллуулна. Ингэснээр таны туршиж буй үр дүн өнөөгийн тохиргоог тусгана.
Юу хадгалагддаггүй вэ
Туршилтын талбай нь зөвхөн урьдчилсан харуулагч. Та ажиллуулах болгонд:
- Захиалга үүсэхгүй.
- Үлдэгдэл хасагдахгүй.
- Facebook руу ямар нэг мэдэгдэл явахгүй.
- QPay нэхэмжлэх үүсэхгүй.
- Захиалгын дугаар нь
PLAYGROUND-гэж эхэлсэн жишээ дугаар. Төлбөрийн линк ньplayground-гэж эхэлсэн ба бодит захиалгатай холбогдоогүй.
Гэвч Messenger мессеж горимд keyword таарахгүй бол AI чат туслах ажиллуулна — энэ үед өдрийн AI төсвөөс хасагдана (бодит мөнгө). Энэ нь production-ийн адил зан үйл.
Шуурхай хариу (fastpath)
Messenger мессеж горимд зарим түгээмэл асуултад систем AI ашиглалгүй шуурхай, тогтмол хариу өгнө — яг production дээрх дараалал (шуурхай хариу → AI чат). Үүнд:
- Барааны жагсаалт — "Ямар бараа байна?" гэх мэт асуултад идэвхтэй барааны жагсаалт (carousel) харагдана.
- Хүргэлт — "Хүргэлт хэд төгрөг вэ?" гэх асуултад дэлгүүрийн хүргэлтийн тохиргооноос үнэ харагдана.
- Захиалгын төлөв — захиалгын дугаар (жишээ нь
#100001) бичвэл тухайн захиалгын төлөв, дүнг шууд харуулна.
Эдгээр асуултад AI төсөв хасагдахгүй. Бусад мессеж AI чат туслах руу шилжинэ.
Тохиролын хоёр түвшин
- Keyword тохирол — таны барааны
keywordталбар комментод яг таг орсон үед. - AI таамаг (semantic, 0.75 cosine) — keyword таарахгүй ч утга нь ойролцоо үед AI embedding-аар олно. "AI таамаг" гэсэн badge харагдана.
Messenger мессежийн хувьд захиалгын санаа (жишээ нь "авъя", "захиалъя") илэрсэн үед л keyword тохирол ажиллана — энэ нь production-ийн яг адил дүрэм. Keyword агуулсан ч асуулт хэлбэртэй мессеж ("энэ цамц ямар өнгөтэй вэ?") AI чат туслах руу шилжинэ. Захиалгын санаатай ч тохирох бараа олдоогүй бол мөн AI чат туслах хариулна ("Миний захиалга хаана байна" гэх мэт асуултыг AI оновчтой ойлгодог); AI идэвхгүй үед л "Уучлаарай, тохирох бараа олдсонгүй" гэсэн бэлэн хариу очно. Live комментод энэ дүрэм хамаарахгүй — keyword өөрөө захиалгын дохио болно.
Тохирсон бараа олдоогүй бол
- Бараа дээрээ
keywordталбар тохируулсан эсэхээ Бараа хуудаснаас шалгана уу. - Коммент дотор тэр keyword багтаж байгаа эсэхийг харна уу (том, жижиг үсгийг ялгахгүй).
- Бараа төлөв нь идэвхтэй (active) байх ёстой.
- Embedding бэлэн биш бараа AI таамагт орохгүй — шинээр нэмсэн барааны embedding автоматаар үүсэх хүртэл хэдэн секунд хүлээгээрэй.
Гар утсан дээр
Жижиг дэлгэц дээр (lg breakpoint-оос доош) Автоматжуулалтын баруун доод буланд хөвөгч Туршиж үзэх товч гарна. Дарвал утасны мокап нэгтгэсэн модал хэлбэрээр нээгдэнэ.