Захиалгын удирдлага
Захиалгын удирдлага
Захиалгын статусын урсгал
Хүлээгдэж буй → Төлсөн → Илгээсэн → Хүргэгдсэн
↓
Цуцлагдсан
| Статус | Тайлбар | Автомат? |
|---|---|---|
| Хүлээгдэж буй | Bot захиалга үүсгэсэн, checkout дуусаагүй | Тийм |
| Төлсөн | QPay төлбөр баталгаажсан | Тийм |
| Илгээсэн | Та хүргэлтэнд гаргасан | Гараар |
| Хүргэгдсэн | Хэрэглэгч хүлээн авсан | Гараар |
| Цуцлагдсан | Та эсвэл хэрэглэгч цуцалсан | Гараар |
Захиалга хайх & шүүх
Dashboard → Захиалга:
- Статусаар: Dropdown-оос статус сонгоно
- Хугацаагаар: Эхлэх — дуусах огноо оруулна. Хоёр огноо хоёулаа багтана (сонгосон өдөр өөрөө орно, дараагийн өдөр орохгүй)
- Эх сурвалжаар: Live / Пост / Messenger / Гараар
- Хэрэглэгчийн нэрээр: Хайлтын хайрцагт нэр эсвэл утасны дугаар бичнэ
Дээд талын статистик картууд
Хуудасны дээд талын дөрвөн карт (Нийт орлого, Хүлээгдэж буй, Дундаж захиалга, Эх сурвалж) нь доорх хүснэгттэй яг ижил шүүлтүүрийг дагана. Статус, хайлт, эх сурвалж, огнооны алийг нь өөрчилсөн ч картын тоо тэр дор нь давхар шинэчлэгдэнэ — картууд болон хүснэгт үргэлж нэг багц захиалгыг тоолж байна.
- Нийт орлого нь зөвхөн төлөгдсөн (Төлсөн / Илгээсэн / Хүргэгдсэн) захиалгыг тооцно. Тиймээс «Хүлээгдэж буй» гэж шүүвэл орлого 0 харагдана — энэ нь зөв, төлөгдөөгүй сагс орлого биш.
- Эх сурвалж карт нь шүүгдсэн захиалгыг Live / Пост / Messenger / Гараар гэж хуваана. Постын коммент дээрээс үүссэн захиалга Пост-д, CSV-ээр оруулсан болон бусад нь Гараар-т орно.
Захиалгын дэлгэрэнгүй
Захиалга дээр дарж нэмэлт мэдээлэл харна:
- Хэрэглэгчийн нэр, Messenger ID, утасны дугаар
- Захиалсан бараа, тоо, нийт үнэ
- Checkout хаяг (хэрэв бөглөсөн бол)
- Төлбөрийн мэдээлэл
- Захиалга үүссэн огноо, сурвалж (Live / Пост / Messenger)
Захиалга гараар үүсгэх
Bot-оос гадна гараар захиалга үүсгэх боломжтой:
- Dashboard → Захиалга → Шинэ захиалга
- Хэрэглэгч хайж олох (эсвэл шинэ үүсгэх)
- Бараа сонгож, тоо оруулна
- Захиалга үүсгэх
Checkout & Төлбөр
Утас, хаягийг checkout хуудсан дээр дахин асуудаггүй — энэ мэдээллийг bot/AI агент Messenger-ээр урьдчилан цуглуулсан байдаг. Иймээс checkout линк зөвхөн харилцагчийн холбоо барих мэдээлэл бүрэн байж байж илгээгддэг.
Хэрэглэгч checkout линкийг дарж:
- Захиалгын барааг QPay QR код шууд хуудсан дээр харж, банкны аппаараа уншуулж төлнө (нэмж дарах зүйлгүй). Банкны апп-ийн шууд холбоосууд бас гарна.
- Хүргэлтийн төлбөр болон хугацааг хуудас үргэлж харуулна — үнэгүй эсэх, дэлгүүрийн хүргэлтийн тэмдэглэл (хэдэн хоногт хүргэх гэх мэт), үнэгүй болох босго.
- Төлбөр баталгаажвал хуудас автоматаар Төлсөн төлөвт шилжиж, QR хаагдана.
Хүргэлтийн хаяг/утсыг хуудсан дээр хэсэгчлэн нуудаг (утас сүүлийн 4 орон, хаяг зөвхөн хот/дүүрэг) — линк нийтэд тарж болзошгүй тул хувийн мэдээллийг бүтнээр харуулахгүй.
Checkout хуудас идэвхгүй болох тохиолдол
Доорх төлөвт орвол checkout хуудас автоматаар хаагдаж, хэрэглэгч төлбөр илгээх боломжгүй болно:
- Та захиалгыг гараар Төлсөн төлөвт оруулсан
- Захиалга цуцлагдсан эсвэл буцаагдсан
- Checkout token-ы хугацаа дууссан (
unpaid_order_cancel_hoursтохиргооноос хамаарна)
Хуудас нээлттэй байсан тохиолдолд хамгийн ихдээ 10 секундын дотор идэвхгүй болсон төлөв илэрнэ. Захиалгын баталгаажуулалтыг ачаалсан үед сервер 409 checkout_closed эсвэл 410 checkout_expired буцаана.
Төлөгдөөгүй захиалгын автомат цуцлалт (unpaid_order_cancel_hours)
Тохируулсан хугацаанаас хэтэрсэн, pending төлөвтэй захиалгуудыг систем 30 минут тутам шалгаж цуцалдаг — нөөцийг чөлөөлөх зорилготой.
Цуцлахаасаа өмнө систем QPay-с тухайн нэхэмжлэхийн төлбөрийн төлөвийг заавал шалгана. Учир нь төлбөр QPay дээр амжилттай болсон ч, түүний webhook бидэн рүү ирэхгүй байх тохиолдол гардаг (QPay-н түр саатал, webhook алдагдах, эсвэл хугацаа хэтэрсний дараа дахин илгээгдэх). Ийм захиалгыг шалгалтгүй цуцалбал худалдан авагчаас мөнгө авчихаад захиалга нь цуцлагдаж, бараа нөөцөд буцаж орно.
Шалгалтын үр дүнгээс хамаарч:
| QPay дээрх төлөв | Системийн үйлдэл |
|---|---|
| Төлөгдсөн, дүн нь захиалгыг бүрэн нөхөж байна | Захиалгыг Төлсөн төлөвт шилжүүлнэ (цуцлахгүй) |
| Төлөгдөөгүй | Захиалгыг цуцалж, нөөцийг буцаана |
| Нэхэмжлэх огт үүсээгүй | Захиалгыг цуцалж, нөөцийг буцаана |
| Төлөгдсөн боловч дүн дутуу | Цуцлахгүй, төлсөн ч болгохгүй — гараар шийдвэрлэх шаардлагатай |
| QPay-с хариу авч чадсангүй | Цуцлахгүй — дараагийн шалгалтаар дахин оролдоно |
Сүүлийн хоёр тохиолдолд захиалга pending хэвээр үлдэж, нөөц түр чөлөөлөгдөхгүй. Энэ нь санаатай: нөөц түр баригдах нь засаж болох асуудал, харин төлсөн захиалгыг цуцлах нь мөнгө, итгэл хоёуланг нь алдахад хүргэнэ.
Хэрэв захиалга хугацаа хэтэрсэн ч цуцлагдаагүй бол QPay-н холболтоо шалгана уу. Ийм тохиолдол бүр серверийн лог дээр Stale order NOT cancelled гэж бичигдэнэ.
Статус өөрчлөлтийн мэдэгдэл
Захиалгын статус өөрчлөгдөхөд (төлсөн, илгээсэн, хүргэгдсэн, цуцлагдсан, буцаагдсан) Facebook-ээс нэвтэрсэн харилцагчид Messenger-ээр автомат мэдэгдэл явна. Мэдэгдэл нь Facebook-ийн POST_PURCHASE_UPDATE MESSAGE_TAG-аар илгээгддэг тул 24 цагийн харилцааны цонхноос гадуур ч хүрнэ.
CSV экспорт
Захиалга шүүж → Экспорт → CSV файл татагдана.
Баганууд: ID, Огноо, Хэрэглэгч, Бараа, Тоо, Нийт дүн, Статус, Утас, Хаяг
Нөөцтэй уялдаа
- Захиалга үүсэхэд: нөөц
-1(SQL түвшинд атомар; давхар захиалга үүсэхэд нөөц 0-ээс доош орохгүй) - Захиалга цуцлагдахад: нөөц
+1буцна - Захиалга буцаахад: нөөц
+1буцна - Нөөц
0болсон бараанд шинэ захиалга авахгүй
Хаягдсан сагс (Abandoned cart)
Зам: Захиалга → Хаягдсан сагс
Checkout эхэлсэн ч 10 минутаас дээш төлөгдөөгүй pending захиалгууд энд жагсаана. Facebook-ээс нэвтэрсэн харилцагчтай захиалгад Сануулга илгээх товч идэвхжинэ — Messenger-ээр checkout линк илгээгдэнэ. Утсаар орсон харилцагчид автомат сануулга явуулах боломжгүй.
Comment-to-DM subscription идэвхтэй дэлгүүрт автомат background job мөн ажиллана. Гараар сануулга нь subscription шаарддаггүй.
Захиалга буцаах (Refund)
Статус: paid, shipped, эсвэл delivered захиалгад л боломжтой
Дэлгэрэнгүй хуудасны Буцаах товчийг дарахад модаль нээгдэнэ:
- Шалтгаан сонгох: Барааны гэмтэл, Хэрэглэгчийн хүсэлт, Нөөц дууссан, Бусад (чөлөөт текст)
- Баталгаажуулахад: нөөц автоматаар сэргэж, статус
refundedболно - Хэрэглэгчид Messenger-ээр "Таны ₮XXX буцаагдлаа" мэдэгдэл илгээгдэнэ (Facebook-ээс нэвтэрсэн тохиолдолд)
- Шалтгаан status log-д бичигдэнэ
Буцаах үйлдлийг буцаах боломжгүй. QPay төлбөрийг гараар банкаар дамжуулж буцаах шаардлагатай.
Худалдан авагчийн буцаалтын хүсэлт
Худалдан авагч AI ботоос мөнгөө буцаахыг хүсвэл бот түүнийг бүртгээд зогсоно — мөнгө хөдлөхгүй. Хүсэлт нь тухайн захиалгын дэлгэрэнгүй хуудсан дээр, хамгийн дээр шар анхааруулга болж гарна:
- Худалдан авагчийн бичсэн шалтгаан яг байгаагаар нь харагдана
- Буцаах — ердийн буцаах модаль нээгдэнэ (шалтгаан нь "Хэрэглэгчийн хүсэлт" гэж бэлэн сонгогдсон байна). Мөнгө буцсаны дараа хүсэлт өөрөө шийдэгдсэн болно
- Татгалзах — мөнгө буцаахгүйгээр хүсэлтийг хаана
Мөнгө буцаах ганц зам бол энэ Буцаах товч. Захиалга өөрчлөх хүсэлт эсвэл аль хэдийн буцаагдсан захиалгын хувьд товч нь Шийдсэн гэж тэмдэглэх болж, зөвхөн шийдвэрийг л бүртгэнэ.