InstaSell

Мэдэгдэл

Шинэ захиалга, төлбөр, оператор хүсэлт болон AI лимитийн мэдэгдлийг dashboard болон гар утсанд хүлээн авах.

Мэдэгдэл

InstaSell таны бизнест чухал үйл явдал болоход шууд мэдэгдэнэ. Мэдэгдэл нь dashboard-ийн мэдэгдлийн төв (хажуугийн цэсэн дэх хонхны товч) болон гар утсанд (iOS push) хүлээн авагдана.

Мэдэгдлийн төрөл

Шинэ захиалга

Бот шинэ захиалга үүсгэмэгц мэдэгдэл ирнэ. Захиалгын дугаар, нийт дүн болон худалдан авагчийн нэр харагдана. Дарвал захиалгын дэлгэрэнгүй хуудас руу шилжинэ.

Live худалдаа явж байх үед энэ мэдэгдэл ирэхгүй — тухайн үед захиалгууд live хуудасны захиалгын урсгалд шууд харагдаж байгаа тул давхар мэдэгдэл илгээхгүй. Live-аас гадуур ирсэн захиалга (жишээ нь бүтээгдэхүүний постын сэтгэгдлээс) бүрд мэдэгдэнэ.

Захиалга төлөгдлөө

Худалдан авагч QPay-ээр амжилттай төлмөгц "Захиалга төлөгдлөө" мэдэгдэл ирнэ. Захиалгын дугаар болон нийт дүн харагдана. Дарвал тухайн захиалгын дэлгэрэнгүй хуудас руу шилжинэ.

Оператортой ярих хүсэлт

AI бот хариулж чадахгүй, эсвэл худалдан авагч хүнтэй ярихыг хүсэхэд танд мэдэгдэл ирнэ. Дарвал тухайн харилцагчийн хуудас руу шилжинэ (тохирох харилцагч олдвол). Худалдан авагчтай Messenger дотроо үргэлжлүүлэн харьцана.

Нэг харилцагчийн хувьд энэ мэдэгдэл 15 минутад нэг удаа л ирнэ. Худалдан авагч дараалан хэд хэдэн мессеж бичсэн ч мэдэгдэл давхарлахгүй.

Захиалга цуцлагдлаа

Таны өөрөө цуцлаагүй захиалга цуцлагдвал мэдэгдэнэ. Хоёр тохиолдол:

  • Төлбөр хийгдээгүй — тогтоосон хугацаанд төлөгдөөгүй захиалга автоматаар цуцлагдсан. Хугацааг Тохиргоо дотор өөрчилнө.
  • Худалдан авагч цуцалсан — худалдан авагч Messenger-ээс эсвэл ботоор дамжуулан өөрөө цуцалсан.

Та өөрөө dashboard-аас цуцалсан захиалгад мэдэгдэл ирэхгүй.

Төлбөр үүсгэж чадсангүй

Худалдан авагч төлөх гэсэн боловч QPay нэхэмжлэх үүсээгүй үед мэдэгдэнэ. Ихэвчлэн QPay тохиргоо буруу, эсвэл банкны данс зөрсөнтэй холбоотой. Энэ бол мөнгө алдаж буй шинж — худалдан авагч төлөх боломжгүй байна. QPay тохиргоогоо шалгана уу.

Нөөц дуусаж байна

Захиалга орсны улмаас барааны үлдэгдэл тогтоосон хязгаарт хүрвэл мэдэгдэнэ. Үлдэгдэл 0 болвол "Нөөц дууслаа" гэж тусад нь мэдэгдэнэ.

  • Анхдагч хязгаар: 5 ширхэг. Дэлгүүр тус бүрээр өөрчилж, эсвэл унтрааж болно.
  • Зөвхөн нөөц хянадаг бараанд хамаарна. Нөөц хянахгүй бараанд хэзээ ч мэдэгдэхгүй.
  • Хувилбартай бараанд бүх хувилбарын үлдэгдлийн нийлбэрээр тооцно.
  • Нэг бараанд өдөрт нэг удаа мэдэгдэнэ — үлдэгдэл цаашид буурсан ч давтахгүй.

Багц дуусах гэж байна

Багц эсвэл туршилтын хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө мэдэгдэнэ. Хугацаа бүрт нэг удаа. Багцаа сунгах эсвэл шинэчилснээр дараагийн хугацаанд дахин мэдэгдэнэ. Өөрөө цуцалсан багцад мэдэгдэхгүй.

AI хариултын лимит

Таны багцын сарын AI хариултын лимитийн 80%-д хүрэхэд болон лимит хэтрэхэд мэдэгдэл ирнэ. Энэ мэдэгдэл мөн гар утсанд push хэлбэрээр очно. Лимит бүрт сард нэг удаа мэдэгдэнэ.

Мэдэгдэл хадгалагдах хугацаа

  • Уншсан мэдэгдэл 30 хоногийн дараа устана.
  • Уншаагүй мэдэгдэл хамгийн ихдээ 180 хоног хадгалагдана.

Устсан мэдэгдэл нь зөвхөн жагсаалтаас алга болно — захиалга, харилцагчийн мэдээлэлд огт нөлөөлөхгүй.

Мэдэгдлийн төвийг ашиглах

  • Хажуугийн цэсэн дэх хонх дээр дарж нээнэ (эсвэл n товч).
  • Уншаагүй мэдэгдлийн тоо хонхон дээр харагдана.
  • Бүгдийг уншсан болгох товчоор бүх мэдэгдлийг нэг дор уншсан болгоно.
  • Мэдэгдэл дээр дарвал холбоотой хуудас руу шилжиж, автоматаар уншсан болно.

Мэдэгдэл бодит цагт шинэчлэгдэнэ — хуудсаа дахин ачаалах шаардлагагүй.

Гар утасны push (iOS)

iOS аппликейшнд нэвтэрсэн төхөөрөмжид мэдэгдэл push хэлбэрээр очно. Push хүлээн авахын тулд апп дотор мэдэгдлийн зөвшөөрөл өгсөн байх шаардлагатай. Захиалгын мэдэгдэл дээр дарвал апп тухайн захиалгыг шууд нээнэ; бусад мэдэгдэл мэдээллийн шинжтэй — мэдэгдлийн төвд харагдана.