Үйлчилгээний эрх
Үйлчилгээний эрх
Тойм самбарын төлөвлөгөөний мэдээлэл
Дашбоардын зүүн талбарын доод хэсэгт байрлах Төлөвлөгөөний banner нь одоогийн захиалгын төлвийг харуулна.
Харуулах мэдээлэл
| Төлөв | Харагдах зүйл |
|---|---|
| Туршилтын эрх | Үлдсэн өдрийн тоо, дэвшлийн мөр, "Идэвхжүүлэх" товч |
| Идэвхтэй | Төлөвлөгөөний нэр, захиалга ашигласан / нийт, дэвшлийн мөр |
| Дуусгавар болсон | Сэрэмжлүүлэг, "Сунгах" товч |
| Захиалгагүй | "Шинэчлэх" товч |
Захиалгын ашиглалт 80%-д хүрсэн үед banner дээр "Шинэчлэх" товч гарч ирнэ.
Багц сунгах
Багцаа хугацаа дуусахаас өмнө сунгаж болно. Үлдсэн хоног үрэгдэхгүй — шинэ хугацаа таны одоогийн хугацааны дуусах өдрөөс эхэлж нэмэгдэнэ.
| Юу худалдаж авсан | Шинэ дуусах хугацаа |
|---|---|
| Мөн ижил багц (сар эсвэл жил) | Одоогийн дуусах өдөр дээр нэмэгдэнэ |
| Өөр багц | Төлсөн өдрөөс шинээр эхэлнэ |
Жишээ: Basic багцад 20 хоног үлдсэн байхад Basic сарын багц дахин авбал нийт 50 орчим хоног болно.
Сарын багцаас жилийн багц руу шилжихэд ч ижил багц тул үлдсэн хоног хадгалагдана.
Төлбөрийн хугацаа QR код үүсгэсэн мөчөөс биш, төлбөр төлөгдсөн мөчөөс эхэлдэг. QR код хэдэн өдөр хүлээснийх нь дараа төлсөн ч бүтэн хугацаа олгогдоно.
Хаанаас сунгах вэ
Үйлчилгээний эрх хуудсан дээрх "Сунгах" товч нь одоогийн багцаа, одоогийн мөчлөгөөрөө шууд сунгана — багц сонгох шаардлагагүй. Товчны доор үлдсэн хоног хэдэн хоног дээр нэмэгдэхийг харуулна. QPay QR гарч, төлбөр баталгаажмагц хугацаа шинэчлэгдэнэ.
Багцын жагсаалт (Багц солих) дээр ч мөн адил — өөрийн багц дээрээ "Сунгах" товч идэвхтэй байна. Хугацаа дууссан ч гэсэн сунгаж болно.
Багц солиход анхааруулга
Өөр багц руу шилжихэд үлдсэн хоног хүчингүй болох тул баталгаажуулах цонх гарч, яг хэдэн хоног алдагдахыг хэлнэ:
Pro багцын үлдсэн 18 хоног хүчингүй болно. Шинэ хугацаа төлбөр төлсөн өдрөөс эхэлнэ.
Цуцалсан ч хугацаа нь дуусаагүй бол энэ анхааруулга мөн гарна — цуцлах нь үлдсэн хоногийг устгадаггүй.
Багц бууруулах
Хямд багц руу шилжихэд хугацаа дуусах өдөр хүртэл одоогийн багцын эрх хэвээр үлдэнэ. Та төлсөн хугацаагаа бүтнээр нь ашиглана — шилжилт нь дараа нь автоматаар хийгдэнэ.
| Юу болох вэ | Хэзээ |
|---|---|
| Товлолт бүртгэгдэнэ | Шууд |
| Одоогийн багцын хязгаар | Хугацаа дуусах хүртэл хэвээр |
| Таны багц шинэ (хямд) багц болно | Хугацаа дууссан өдрөөс |
| Төлбөр | Гарахгүй |
Хугацаа дуусахад бусад тохиолдлын адил сунгах шаардлагатай болно — ялгаа нь сунгах үед таны багц хямд багц болсон байна.
Товлолт хийсний дараа Үйлчилгээний эрх хуудсанд мэдэгдэл гарч, хэзээ шилжихийг харуулна. "Товлолт цуцлах" товчоор хүссэн үедээ болиулж болно.
Хэрэв товлолт хүчин төгөлдөр болохоос өмнө үйлчилгээний багц худалдаж авбал товлолт автоматаар цуцлагдана — та төлбөр төлсөн бол хуучин багцаа үргэлжлүүлнэ гэсэн үг. (Нэмэлт AI хариултын багц авахад товлолт хэвээр үлдэнэ.)
Багц ахиулах (үнэтэй рүү шилжих) нь товлогддоггүй — шууд төлбөр төлж идэвхжүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл, төлбөрийн удирдлагыг Үйлчилгээний эрх хуудас-аас харна уу.