InstaSell

Аналитик

Нүүр хуудас, дэлгэрэнгүй статистик, Live session тайлан.

Аналитик

InstaSell-ийн статистик хоёр хуудсанд хуваагдсан: Нүүр дээр өдөр тутамд хэрэгтэй гол үзүүлэлт, Аналитик дээр гүн дүн шинжилгээ.

Нүүр хуудас

Нүүр хуудас "юу хийх вэ?" гэсэн асуултад хариулдаг команд төв (command-center) хэлбэртэй. Голд байрлах нэг картан дотор:

ХэсэгТайлбар
⌘K хайлтЗахиалга, бараа, хэрэглэгч хайх — ⌘K (эсвэл Ctrl+K) дарж нээнэ. Карт дээрх хайлтын талбарыг товшоод нээж бас болно.
4 шуурхай үйлдэлLive эхлүүлэх · Бараа нэмэх · Захиалга · Автоматжуулалт
Сүүлийн идэвхжилХамгийн сүүлийн 5 захиалга харьцангуй цаг (жишээ "2 цагийн өмнө") болон статусаар өнгөт дүнтэй (төлөгдсөн = ногоон, цуцлагдсан = улаан, хүлээгдэж буй = саарал)
Бусад хэрэгсэлАналитик · Хэрэглэгчид · Үйлчилгээний эрх (туршилт идэвхтэй бол шошгоор үлдсэн өдрийг харуулна) · Тохиргоо

Live явагдаж байгаа эсэх (статус) болон хүлээгдэж буй захиалгын тоо зэрэг өмнөх анхааруулгын мөр одоо нүүр хуудсан дээр харагдахгүй — Live эхлүүлэх товч зүүн талын цэсэнд, захиалгын тоо мөн зүүн талын цэсний "Захиалга" линк дээр badge хэлбэрээр харагдана.

Аналитик хуудас

Зүүн талын цэснээс Аналитик товшино уу. Bento grid (3 баганат) загвартай:

  • Орлогын тайл (зүүн талд өндөр) — том дүн, өмнөх хугацаатай харьцуулсан өөрчлөлтийн өнгөт тэмдэг, hover-р мэдээлэл харуулдаг муруй график.
  • Хувиргалтын донат — захиалга үүсэх эх сурвалж (Live / Пост / Гараар).
  • Харилцагчийн ангилал — нийт, шинэ, давтамжтай харилцагч, top харилцагчид.
  • Live session — өнгөрсөн live дамжуулалтуудын үргэлжлэх хугацаа, коммент, захиалга, орлого.
  • Top бараа — хамгийн их зарагдсан бараа, тоо ширхэг, орлого.
  • Эх сурвалжийн чиг хандлага (доор баруун, өргөн) — өдөр бүрийн захиалгын эх сурвалжийн харьцаа.
  • Цагийн heatmap (бүх өргөнөөр сараалжийн доор) — өдрийн аль цагт хамгийн их идэвхжил гарч байгаа.

Хугацааны шүүлт баруун дээд буланд (Өнөөдөр / 7 хоног / 30 хоног / Нийт). Бүх виджет нэг дор шинэчилнэ. URL дотор ?period=30d өгвөл түүнийг анхдагчаар сонгоно.

Хугацааны шүүлт хэрхэн тоологддог вэ

Хугацаа нь өнөөдрийг оруулаад буцаж тоологдоно, Улаанбаатарын цагаар шөнө дундаас эхэлнэ:

СонголтХамрах хугацаа
ӨнөөдөрЗөвхөн өнөөдөр (00:00-с одоог хүртэл)
7 хоногӨнөөдөр + өмнөх 6 хоног
30 хоногӨнөөдөр + өмнөх 29 хоног

Картан дээрх өсөлт/бууралтын хувь нь яг үүнтэй тэнцүү өмнөх хугацаатай харьцуулна (жишээ нь 7 хоногийн хувьд — түүний өмнөх 7 хоног).

Орлого гэж зөвхөн төлөгдсөн захиалгыг тоолно — төлсөн, илгээсэн, хүргэсэн. Хүлээгдэж буй сагс, цуцлагдсан, буцаагдсан захиалга орлогод ордоггүй. Энэ дүрэм картын том дүн, доторх график, Аналитик хуудасны орлогын тайл бүгдэд адил үйлчилнэ.

Live session тайлан

Live дуусаад Dashboard → Live → тухайн session дотор:

  • Нийт коммент
  • Захиалга болсон тоо ба нийт дүн
  • Асуулт ирсэн тоо
  • Хамгийн их борлогдсон 3 бараа
  • Захиалга аваагүй comment-ийн жагсаалт

Нөөцийн хяналт

Dashboard → Бараа → нөөц багатай бараанд анхааруулга харагдана:

  • Улаан: Нөөц 0 — захиалга авахгүй байна
  • Шар: Нөөц 1–5 — удахгүй дуусна

Захиалгын боломжит алдагдал

Захиалгын зорилготой ч алдагдсан (keyword олдоогүй) comment-ийн тоог Live session тайланд харуулна. Энэ нь keyword тохиргоог сайжруулахад тусална.